Бэлдэх зүйлс

  1. Сармис
  2. Бөөрөнхий хар перец
  3. Лаврын навч
  4. Гоньд
  5. Халуун чинжүү
  6. Уксус 70%
  7. Иодгүй давс
  8. Элсэн чихэр
  9. Өргөст хэмх (шинэ, гэмтэлгүй, цэвэр)
  10. Шил (таглаа сайтай)

Уусмал бэлдэх

1 литр ус тутамд 40-50 грамм давс, 50 грамм элсэн чихэр хийж 10 минут буцалгаад хөргөнө.

Шил болон таглаа ариутгах

Шил болон таглааг угааж цэвэрлээд тус тусад нь 15 минут буцалгаж ариутгана.

Дарах

Өргөст хэмхээ сайтар угааж цэвэрлэсэн байна.

0.5 литрийн шилэнд орцоо дараах хэмжээгээр хийнэ.

  1. сармис 2 хумс
  2. гоньд 1 шүхэр
  3. бөөрөнхий хар перец 5 ширхэг
  4. лаврын навч 1-2 ширхэг
  5. халуун чинжүү 1 ширхэг
  6. үхрийн нүдний навч 2 ширхэг (сонголтоор)
  7. өргөст хэмх

Дараа нь уусмалаа шилний хоолой хүртэл нь дүүргээд, сул таглаж ариутгана. Ариутгах хугацаа (буцалсанаас хойш тооцох) шилний багтаамжаас хамаарна.

  • 0.5 литрийн шил 7 минут
  • 0.75 - 1 литрийн шил 10 минут
  • 2-3 литрийн шил 15-20 минут.

Ариутгалаас гаргамагцаа таглааг нь авч уксусаа дараах хэмжээгээр хийгээд (ингэх зуурт таг хөрч амжина) нэн даруй таглана (таглааг нь халахаас өмнө сайтар чангална). 

  • 0.5 - 0.75 литрийн шилэнд 1 хоолны халбага
  • 1 литрийн шилэнд 1.2 хоолны халбага
  • 2 литрийн шилэнд 2.2 хоолны халбага
  • 3 литрийн шилэнд 3.5 хоолны халбага

Тагласны дараа шилээ уруу харуулж тавина.