Нэгэн зочны сэтгэгдлээс үүдэн ийм өгүүлэл бичмээр санагдлаа. Firefox хэрэглэгчид олон байдаг болохоор энэ мэдээлэл цөөнгүй хүнд ач тусаа өгнө байх гэж найдна.

Ер нь Firefox хөтчийг ямар ч өргөтгөл суулгахгүйгээр хэрэглэнэ гэвэл бүтэшгүй санагддаг. Үнэхээр олон сайхан өргөтгөл нь байдаггүй байсан бол би хувьдаа өөр хөтөч хэрэглэх байсан.

Дараах зурганд миний хэрэглэдэг өргөтгөлүүдийн нэрсийн жагсаалт харагдаж байна. Яг тулаад харахад нэг их олон өргөтгөл хэрэглэдэггүй л юм байна. Угаасаа л элдэв шалдав олон програм суулгах дургүй л дээ. Яг миний хэрэгцээг бүрэн төгс хангах цомхон мөртөө хүчтэй програмуудыг л үр дүнтэй ашиглахыг хичээдэг. Үнэхээр эдгээр өргөтгөлүүдийн аль нэг нь л байхгүй бол "гар мухардчихдаг" юм.

зураг

Товч тайлбар ба холбоос

  1. Download Statusbar - Илүү дутуу цонх нээгдээд байхгүй. Mini гэдэг горимыг нь сонгосон үед багажит мөр хавьцаахан садаа болоод байхгүйхэн шиг мөрөөрөө л ажлаа хийгээд байдаг юм.
  2. Febe - Эсэн бусын өргөтгөл суулгадаг, бөөн bookmark-тай хүмүүст их л хэрэгтэй эд дээ. Өөр бусад олон зүйлсийг нөөшлөдөг. Firefox-оо шинээр суулгасан үед хуучин зүйлсээ хялбар сэргээх боломжийг олгодог.
  3. Firebug - Веб сайт хийдэг, блог хөтөлдөг хүмүүст л хэрэгтэй. Жирийн хэрэглэгчдэд хүртээлгүй.
  4. Grab & Drag - Хулганаараа дараад гүйлгэхэд хуудас дагаж шилжээд л.. Хулганагүй үед лэптопноос веб хуудас үзэх үед хэрэг нь гардаг.
  5. Mongolian Ascii to Unicode Converter - Нэгэн монгол залуугийн хийсэн өргөтгөл. Интернэтэд монгол гарын драйвераар эрээчдэг хүмүүсийн бичсэнийг хялбархан унших боломжийг олгодог эд.
  6. Mongolian spell checking dictionary - Тайлбарлалтгүй биз дээ.
  7. Tab Mix Plus - Tab болон Session-тэй холбоотой бүгдийг энэ л ганцаараа шийдчихдэг юм. Заавал байх ёстой өргөтгөл дөө.
  8. Tab Preview - Tab-ыг сонгож идэвхжүүлэхгүйгээр л харах боломжийг олгодог. Олон Tab дундаас хэрэгтэй Tab-аа хурдан олоход тустай.
  9. Сүүлчийнх нь Ubuntu Linux-д л хамаатай эд.
  10. *MP4 Downloader - YouTube ба Vimeo зэрэг сайтуудаас видео татахдаа ашиглаж байна. Youtube нь байн байн шинэчлэгддэг учраас иймэрхүү өргөтгөлүүд үргэлж ажиллана гэж байдаггүй. Иймээс хэрэв энэ ажиллахгүй бол энэ төрлийн өөр өргөтгөлийг суулгаад үзээрэй.
  11. *Adblock Plus - Ядаргаатай олон баннер, ad бас харахыг хүсэхгүй байгаа зүйлсээ үүнийг ашиглаад хорих боломжтой. Хэдэн монгол сайтууд руу орсон чинь энэ өргөтгөлийг хэрэглэх шаардлага яалт ч үгүй тулгардаг юм байна.
  12. *Flashblock - Флаш обьектуудыг хорьдог. Шаардлагатай бол дээр нь click-дэхэд  ачаална. Мөн флаш хориг үл тавих сайтуудыг зааж өгөх боломжтой.
  13. *Webmail Ad Blocker - Yahoo бас Gmail зэргийн реклам сурталчилгааг хорьдог.
  14. *RSS Icon in Awesomebar - Сайтын RSS холбоосыг уншина. 
  15. *QuickJS - JavaScript-ийг асааж/унтраах үйлдлийг хялбаршуулдаг.

*(од)-оор тэмдэглэсэн нь сүүлд нэмэгдсэн өргөтгөлүүд.

Өргөтгөл суулгасан бол тохиргоог нь нэг бүрчлэн нямбай үзэж тааруулахаа мартуузай. Ер нь аливаа програм, техник хэрэгслийн тохиргоог яв цав хийхгүйгээр үр дүнтэй ашиглах тухай саналтгүй шүү.

Өргөтгөл гэснээс суулгасан theme-ээ бас сонирхуулчихъя. Энэ theme-ний зураг (Snoopy ба Woodstock хоёр) хөөрхөн санагдаад байдаг юм.

зураг

За эдгээрээс гадна өөр олон сайхан өргөтгөлүүд байдаг шүү. Сонгож суулгаад Firefox хөтчөө улам хүчирхэгжүүлээрэй.