LaTeX ашигладаг уу? Тэгвэл хурлын илтгэл, хичээлийн лекц бусад аливаа үзүүлэнгээ бас л TeX дээрээ маш хялбархан бэлдэнэ гэвэл ямар байна. Энд TeX хэвлэлийн эх бэлтгэх системийн Beamer классыг товч танилцуулъя.

Хэрвээ TeX-ийг бүрэн суулгасан бол beamer класс хамт суусан байх болно. Энэ нь бусад TeX классуудын адилаар эх бэлтгэх бэлэн загваруудтай бөгөөд тэдгээр загварууд нь дотроо хувилбаруудтай. Уг загварууд тэдгээрийн хувилбаруудын тухай дор авч үзэхээр үлдээе.

Beamer ашиглаж бэлдсэн presentation-гийн жишээг дор оруулсаныг сонирхоно уу.

Ийнхүү presentation бэлдэх нь ном, өгүүлэл ба захидал зэргийн эхийг бэлдэхээс харьцангуй ялгаатай. Тухайлбал

  1. documentclass зарлах хэсэг өөрчлөгдөнө
  2. загварыг тодорхойлох хэсэг нэмэгдэнэ
  3. Хуудас таслалт буюу слайдуудыг зохиогч өөрөө удирдана
  4. Алдааны боловсруулалт учир дутагдалтай
  5. Томъёоны үзэмж муу

зэрэг болно. Хэдий тийм боловч PowerPoint зэрэг програмаар presentation бэлдэхтэй харьцуулахад зүйрлэхийн аргагүй давуутай болохыг онцлон тэмдэглэх байна.

Одоо beamer-ээр presentation бэлдэхийг дээр оруулсан жишээний эхэд тулгуурлан тайлбарлая.

\documentclass{beamer}
% ---------------------------------------------------------------------------------------------- %
% Загварыг тодорхойлох хэсгийн эхлэл
\ProvidesPackageRCS $Header: /home/vedranm/bitbucket/beamer/base/themes/theme/beamerthemeBerlin.sty,v d02a7cf4d8ae 2010/06/17 09:11:41 rivanvx $

\DeclareOptionBeamer{compress}{\beamer@compresstrue}
\ProcessOptionsBeamer

\mode<presentation>

\useoutertheme[footline=authorinstitutetitle]{miniframes}
\usecolortheme{whale}
\usecolortheme{beaver}
\useinnertheme{rectangles}

\setbeamerfont{block title}{size={}}

\mode
<all>
% Загварыг тодорхойлох хэсгийн төгсгөл
% http://www.hartwork.org/beamer-theme-matrix/ хаягаар орж бусад загваруудыг сонирхох боломжтой
% ---------------------------------------------------------------------------------------------- %
\usepackage[utf8x]{inputenc} % Оролтын файлын кодчилолыг зааж байна
\usepackage[mongolian]{babel} % Монгол хэлний багцыг зарлаж байна
\usepackage{color} % Өнгөтэй ажиллах багцыг зарлаж байна

\newtheorem{Sample}{Жишээ} % теорем, бодлго, жишээ зэргийг зарлах
\def\bs{\begin{Sample}} % жишээний эхлэл
\def\es{\end{Sample}} % жишээний төгсгөл

\title{Галаа.мн сайтын тухай} % Гарчиг
\author{Галаа} % Зохиогч
\institute{\textsf{http://галаа.мн/}} % Институт
\begin{document} % Presentation эхэлж байна
\frame{\titlepage} % Нүүр хуудас
\frame{\tableofcontents} % Гарчгийн жагсаалт

\section{Галаа.мн сайтын тухай} % Хэсэг бүлгийг үүсгэх
\frame % Эхний слайд
{\frametitle{Галаа.мн сайтын тухай} % Слайдын нэр
$$ http{:}//\Gamma\alpha\lambda\alpha\alpha.mn/ $$
\begin{center}
бол зохиогчийн хувийн, чөлөөт сайт юм.
\end{center}
} % Эхний слайдын төгсгөл

\section{Галаа.мн сайтын бүтэц} % Хоёр дахь хэсэг
\frame % Хоёр дахь слайд
{\frametitle{Галаа.мн сайтын бүтэц} % Слайдын нэр
\begin{itemize}
\item \bf galaa.mn \rm Үндсэн сайт
\item \bf scrible.galaa.mn \rm Блог:
\begin{enumerate}
\item хувийн үзэл бодол
\item мэдээллийн технологи
\item хобби
\item бусад
\end{enumerate}
\item \bf statistics.galaa.mn \rm Математик статистикийн хичээлүүд:
\begin{enumerate}
\item онол
\item жишээ
\item зөвлөгөө
\item шүүмж
\item бусад материал
\end{enumerate}
\end{itemize}
} % Хоёр дахь слайдын төгсгөл

\end{document} % Presentation-гийн төгсгөл

Дээр дурдсанчлан энэ холбоосоор дамжин орж уг классын загваруудыг үзэж танилцах боломжтой. Тэдгээр загварууд нь TeX системд beamer классын багцад багтан суудаг тул чөлөөтэй ашиглах боломжтой. Beamer класс, түүний загварууд ба жишээ зэргийг энэ холбоосоор орж сонирхоно уу.

Цаашид та өөийн presentation-гээ beamer ашиглаж мэргэжлийн төвшинд бэлдэж байгаарай.